Танд тусламж хэрэгтэй юу?
Манай компани Ази, Европ, Америкийн орнуудын эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч байгууллагуудтай байнгын холбоотой байдаг бөгөөд тэр дундаас олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, чанарын гэрчилгээтэй, хэрэглэгчдийн үнэлгээ өндөр, тэргүүлэгч үйлдвэрүүдийг сонгодог тул хэрэглэгчдэд үргэлж чанартай бүтээгдэхүүнийг хүргэсээр ирсэн. Бид таны хэрэгцээ шаардлагыг сайтар тунгаан бодолцож, танд хамгийн тохиромжтой бүтээгдэхүүнийг боломжит доод үнээр ханган нийлүүлэх болно.
Бүтээгдэхүүн захиалах Бидэнтэй холбогдохМАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭ
Манай байгууллага монгол улсад үйл ажиллагаа явуулж буй улсын болон хувийн хэвшлийн эмнэлгүүдэд Эмнэлгийн тоног төхөөрөмж, эм, урвалж, эмнэлгийн хэрэгсэл, багаж хэрэгсэл голчлон нийлүүлдэг бөгөөд тоног төхөөрөмжийн түрээс болон засвар үйлчилгээг гэрээгээр болон дуудлагаар түргэн шуурхай үзүүлж байна.
ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ЗАХИАЛГА
Таны хүсэл сонирхлын дагуу, хамгийн тохиромжтой бүтээгдэхүүнийг, боломжит хямд үнээр санал болгож, мэргэжлийн төвшний цогц үйлчилгээг үзүүлэх бүтээлч хамт олон бид, Тантай хамтарч ажиллахад бэлэн байна.
МЭДЭЭЛЭЛ, МЭДЭЭЛЭЛ
Бидний хийж гүйцэтгэсэн бүтээн байгуулалтын ажлууд болон сургалт, семинарын талаарх товч мэдээ, мэдээлэлтэй танилцана уу.
САНАЛ БОЛГОЖ БУЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ
Манайд бэлэн байгаа хямдарсан тоног төхөөрөмжийг танай байгууллагад санал болгож байна. Та холбоо барих хэсэгт мэдээллээ үлдээнэ үү.
ХАМТРАН АЖИЛЛАДАГ БАЙГУУЛЛАГУУД
Манай байгууллага олон улсад итгэмжлэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийн компаниудтай хамтран ажилладаг. ...бусад...
ХАРИЛЦАГЧ БАЙГУУЛЛАГУУД
ТОНОГ ТӨХӨӨРӨМЖТЭЙ ХОЛБООТОЙ НИЙТЛЭГ АСУУЛТУУД
Монгол улсад эмнэлгийн тоног төхөөрөмжийн чиглэлээр олон арван инженер техникийн ажилчид төрөн гарч байна. Тэд бүгд туршлагатай сайн инженер болохын тулд өдөр бүр шинэ зүйл эрэлхийлэх асууж лавлах шаардлагатай байнга тулгарч байгаа билээ. Манай байгууллага тэдгээр залуусыг дэмжих үүднээс асуулт хариултын булан нээн ажиллуулж байна.
-
Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер гэж хэн бэ?
Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерийг олон улсад Biomedical equipment engineer, Clinical engineer гэх мэтээр нэрлэдэг бөгөөд, эмнэлгийн тоног төхөөрөмж, технологийг бодит хөрс, практик дээр буулгах ажлыг хариуцан хийдэг мэргэжилтэн юм. Энэхүү мэргэжил нь Biomedical Engineering буюу Bioengineering гэх ангилалд хамрагдаж явдаг. Био анагаахын инженер гэх нэршил дор Био информатик, Био механик, Био материал, Эдийн инженерчлэл, Генийн инженерчлэл, Эмнэлгийн тоног төхөөрөмж, Мэдрэлийн инженерчлэл, Эмийн инженерчлэл гэх мэт олон мэргэжил багтдаг.
-
Өөрийгөө хэрхэн хөгжүүлэх вэ?
Ирээдүйн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулахыг хүсэж байвал, зөвхөн эмнэлгийн тоног төхөөрөмж гэлтгүй Bioengineering чиглэлд хамрагдах бусад мэргэжлүүдийг, өөрийн хүсэл сонирхолдоо тулгуурлаж сонгохыг зөвлөж байна. Сонгосон чиглэлийнхээ сүүлийн үед хийгдэж буй ажил, судалгааны ажлуудыг судлаад нэг үзээрэй. Яг одоо юу хийж сурах ёстой чинь бодогдоод л ирнэ. Олон улсад өрсөлдөх чадвартай болохын тулд танд зөвхөн хичээнгүй тууштай байдал л хэрэгтэй. Амжилт
БИДЭНТЭЙ ХОЛБОО БАРИХ
Та бидэнтэй холбоо барихыг хүсвэл дараах утсаар холбогдох мөн санал хүсэлтийн хэсэгт дэлгэрэнгүй мэдээллээ үлдээнэ үү.