“Космос Тек Монгол” ХХК
“Космос Тек Монгол” ХХК нь 2007 онд анх эрүүл мэндийн салбарт гадаад худалдаа явуулах зорилготойгоор үүсгэн байгуулагдсан бөгөөд 2008 онд Монгол Улсын Эрүүл Мэндийн Яамнаас эмнэлгийн тоног төхөөрөмж импортлох, засвар үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрлийг авснаар тухайн салбарт албан ёсоор үйл ажиллагааг явуулж эхэлсэн.


Манай үйлчилгээ
Манай байгууллага монгол улсад үйл ажиллагаа явуулж буй улсын болон хувийн хэвшлийн эмнэлгүүдэд Эмнэлгийн тоног төхөөрөмж, эм, урвалж, эмнэлгийн хэрэгсэл, багаж хэрэгсэл голчлон нийлүүлдэг бөгөөд тоног төхөөрөмжийн түрээс болон засвар үйлчилгээг гэрээгээр болон дуудлагаар түргэн шуурхай үзүүлж байна.

ДҮРС ОНОШИЛГОО
Рентген, Хэт авиа, MRI, CT, Дуран

ДҮРС ОНОШИЛГОО
Рентген, Хэт авиа, MRI, CT, Дуран

ДҮРС ОНОШИЛГОО
Рентген, Хэт авиа, MRI, CT, Дуран

ДҮРС ОНОШИЛГОО
Рентген, Хэт авиа, MRI, CT, Дуран

ДҮРС ОНОШИЛГОО
Рентген, Хэт авиа, MRI, CT, Дуран

ДҮРС ОНОШИЛГОО
Рентген, Хэт авиа, MRI, CT, Дуран
Тоног төхөөрөмжийн захиалга
Бид тантай эргээд 24 цагийн дотор холбогдох болно.
Тоног төхөөрөмжтэй холбоотой нийлтэг асуултууд
Монгол улсад эмнэлгийн тоног төхөөрөмжийн чиглэлээр олон арван инженер техникийн ажилчид төрөн гарч байна. Тэд бүгд туршлагатай сайн инженер болохын тулд өдөр бүр шинэ зүйл эрэлхийлэх асууж лавлах шаардлагатай байнга тулгарч байгаа билээ. Манай байгууллага тэдгээр залуусыг дэмжих үүднээс асуулт хариултын булан нээн ажиллуулж байна.
Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер гэж хэн бэ?
Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерийг олон улсад Biomedical equipment engineer, Clinical engineer гэх мэтээр нэрлэдэг бөгөөд, эмнэлгийн тоног төхөөрөмж, технологийг бодит хөрс, практик дээр буулгах ажлыг хариуцан хийдэг мэргэжилтэн юм. Энэхүү мэргэжил нь Biomedical Engineering буюу Bioengineering гэх ангилалд хамрагдаж явдаг. Био анагаахын инженер гэх нэршил дор Био информатик, Био механик, Био материал, Эдийн инженерчлэл, Генийн инженерчлэл, Эмнэлгийн тоног төхөөрөмж, Мэдрэлийн инженерчлэл, Эмийн инженерчлэл гэх мэт олон мэргэжил багтдаг.
Өөрийгөө хэрхэн хөгжүүлэх вэ?
Ирээдүйн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулахыг хүсэж байвал, зөвхөн эмнэлгийн тоног төхөөрөмж гэлтгүй Bioengineering чиглэлд хамрагдах бусад мэргэжлүүдийг, өөрийн хүсэл сонирхолдоо тулгуурлаж сонгохыг зөвлөж байна. Сонгосон чиглэлийнхээ сүүлийн үед хийгдэж буй ажил, судалгааны ажлуудыг судлаад нэг үзээрэй. Яг одоо юу хийж сурах ёстой чинь бодогдоод л ирнэ. Олон улсад өрсөлдөх чадвартай болохын тулд танд зөвхөн хичээнгүй тууштай байдал л хэрэгтэй. Амжилт
ХАМТРАН АЖИЛЛАДАГ БАЙГУУЛЛАГУУД
Манай байгууллага олон улсад итгэмжлэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийн компаниудтай хамтран ажилладаг.






































