Бид Өмнөговь аймгийн Сэврэй сумын ЭМТ, Баяндалай сумын ЭМТ, Хүрмэн сумын ЭМТ - үүдэд эмнэлгийн тоног төхөөрөмжүүд болон тавилга хэрэгслүүдийг ханган нийлүүлж, угсралт суурилуулалтыг хийж хүлээлгэн өглөө.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд:
Эмнэлгийн үйлчилгээний чанарыг сайжруулах нөхцлийг бүрдүүлсэн.
Олон улсын стандарт хангасан тоног төхөөрөмжүүдийг нэвтрүүлсэн.
“Та бүхний итгэл, хамтын ажиллагаанд гүнээ талархаж байна. Бид ирээдүйд ч эрүүл мэндийн салбарт хосгүй хувь нэмэр оруулахаар хамтран ажиллахдаа таатай байх болно.“
