БИДНИЙ ТУХАЙ
Монголын эрүүл мэндийн салбарт дэлхийн дэвшилтэт шинэ технологийг судалгааны үндсэн дээр нийлүүлэн сурталчлах улмаар Монголд нутагшуулах чиглэлд гол үйл ажиллагаагаа хандуулан ажиллаж байна.
ТАНИЛЦУУЛГА
“Космос Тек Монгол” ХХКомпани нь 2007 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 2008 онд Монгол Улсын Эрүүл Мэндийн Яамнаас эмнэлгийн тоног төхөөрөмж импортлох, засвар үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрлийг авснаар тухайн салбарт албан ёсоор үйл ажиллагааг явуулж эхэлсэн.
Үүсгэн байгуулагдсанаасаа хойш бид Япон, Солонгос, Хятад, Канад, Орос, Америк зэрэг орнуудын томоохон үйлдвэрлэгч байгууллагуудтай хамтран ажиллаж Монгол улсад ажиллаж буй улсын болон хувийн хэвшлийн эмнэлгүүдэд Эмнэлгийн тоног төхөөрөмж, эм, урвалж, эмнэлгийн хэрэгсэл, багаж тэргүүтнийг голчлон нийлүүлж ирсэн.
Манай компани нь 2011 оноос хойш эмнэлгийн тоног төхөөрөмж, эм эмнэлгийн хэрэгслийг хувийн болон улсын эрүүл мэндийн байгууллагуудад нийлүүлэх үйл ажиллагааг тасралтгүй явуулж үйл ажиллагаагаа өргөжүүлж ирсэн болно.
Манай байгууллагын цахим хуудсанд зочилж буй танд энэ өдрийн мэндийг хүргэе.
Манай хамт олон Үүсгэн байгуулагдсанаасаа хойш Япон, Солонгос, Хятад, Канад, Орос, Америк зэрэг орнуудын томоохон үйлдвэрлэгч байгууллагуудтай хамтран ажиллаж Монгол улсад ажиллаж буй улсын болон хувийн хэвшлийн эмнэлгүүдэд Эмнэлгийн тоног төхөөрөмж, эм, урвалж, эмнэлгийн хэрэгсэл, багаж тэргүүтнийг голчлон нийлүүлж ирсэн.
Бидний зорилго бол Монголын эрүүл мэндийн салбарт дэлхийн дэвшилтэт шинэ технологийг судалгааны үндсэн дээр нийлүүлэн сурталчлах улмаар Монголд нутагшуулах чиглэлд гол үйл ажиллагаагаа хандуулан, хүн ардын эрүүл мэндийг хамгаалах их үйлсэд хувь нэмэр оруулах явдал юм. Цаашид ч бид дэлхийн тэргүүлэгч үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлж, эрүүл мэндийн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргахын төлөө итгэл дүүрэн ажиллах болно.
Нийт харилцагч, түншлэгч байгууллагууд, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүддээ ажил үйлсийн өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Хүндэтгэсэн,
Космос Тек Монгол ХХК –ийн захирал
С.ЗОРИГОО
АЛСЫН ХАРАА
Бид эмнэлгийн тоног төхөөрөмжийн олон улсын дэвшилтэт технологийг Монголын Эрүүл Мэндийн Салбарт нэвтрүүлэх манлайлагч нь байна.
Бидний үнэт зүйлс
- Мэдлэг, туршлага
- Мэргэжлийн баг хамт олон
- Аюулгүй ажиллагаа
- Чанартай үйлчилгээ
- Өндөр хариуцлага
- Харилцагч байгууллагууд
- 2007
Үүсгэн байгуулагдсан
- 2008
ЭТТ ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийг ЭМЯ-аас авч үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
- 2012
- Эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийг нэмэлтээр авсан.
- Монгол улсад анх удаа Япон улсын Terumo BCT компанийн Аферезийн эмчилгээний тоног төхөөрөмж Cobe Spectra, үүдэл эс боловсруулах тоног төхөөрөмж Cobe 2991-ийг суурилуулсан.
- 2013
Монгол Улсад анх удаа УНТЭ-д BMT төвийг байгуулж цусны өвчтэй хүмүүст эмчилгээ хийх шинэ технологийг нэвтрүүлж нутагшуулсан.
- 2014
ЭХЭМҮТ дээр үр шилжүүлэн суулгах төслийн хүрээнд тухайн төслийг хэрэгжүүлэх тоног төхөөрөмж суурилуулж нутагшуулж байсан.
- 2016
Цус Сэлбэлт Судлалын Үндэсний төвд ADB-ийн санхүүжилтаар донорын цусны GVHD үйлчлэлийг устгах Irradiator аппаратыг нэвтрүүлж нутагшуулсан.
- 2018
Азийн Хөгжлийн банкны төслийн хүрээнд улсын хэмжээний 20 эмнэлгийн ариутгалын төвийг тохижуулах зорилгоор WEGO брэндийн ариутгалын тоног төхөөрөмжүүдийг нийлүүлж, нутагшуулсан.
- 2019
ЦССҮТ төвийн шинэ төвийг тохижуулах тавилгыг нийлүүлсэн.
- 2020
Азийн Хөгжлийн Банкны хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан дүүргийн жишиг эмнэлгийн тоног төхөөрөмж, тавилга суурилуулсан.
- 2021
Азийн хөгжлийн банкны төслөөр Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгт эрчимт эмчилгээний тоног төхөөрөмжүүдийг нийлүүлсэн.
- 2022
Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах 2 дахь шат буюу АЛЛО эмчилгээний шинэ технологийг ЭМЯ төсвөөр тухайн төслийг хэрэгжүүлж амжилттай гүйцэтгэсэн. Ингэснээр цусны үүдэл эс шилжүүлэн суулгах АЛЛО эмчилгээний технологийг өвчтөнд амжилттай хийж гүйцэтгэсэн.
- 2023
Ажин-Үжин ХХК-д Ариутгалын тасгийн Олон улсын стандарт хангасан тоног төхөөрөмжүүдийг ханган нийлүүлж, угсралт суурилуулалтын ажлын хийж гүйцэтгэсэн.
- 2024
- Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль д сургалтын зориулалттай ИЖ БҮРЭН тоног төхөөрөмж, хэрэгслүүдийг ханган нийлүүлсэн.
- Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлгийн шинээр байгуулагдсан “Цусны тасаг”-т Цусны донорын үйл ажиллагаа, цус цуглуулах системийг шинээр нэвтрүүлж, тоног төхөөрөмжүүдийг ханган нийлүүлсэн.
Байгууллагын албан ёсны танилцуулга татах